Patrick Swayze 57 насандаа нас нөгчлөө ! - 16 September 2009 - Sak Mongol

My site

Ням гариг, 2016-12-04, 5:17 PM

Welcome Зочин | RSS | Main | Registration | Login

Main » 2009 » Есдүгээр сар » 16 » Patrick Swayze 57 насандаа нас нөгчлөө !
1:02 AM
Patrick Swayze 57 насандаа нас нөгчлөө !



Та бидний сайн мэдэх "Dirty Dancing" болон 'Сүнс' киноны гол дүрийн жүжигчин Patrick Swayze 57 насандаа нойр булчирхайн өмөн үүгээр өнөөдөр нас нөгчлөө. Тэрээр өвчнөө 2008 оны 3 сард анх мэдсэн бөгөөд түүнээс хойшшантралгүй өвчинтэйгээ  20 сарын туршид тэмцэн, өвчнийхээ хажуугаар тоглолтууд хийж, ярилцлагад оролцон идэвхтэй байсаар байсан юм. Уг 2 киногоороо дэлхий дахинд танигдсан жүжигчин бөгөөд түүний ээж аав хоёр бүжигчид, бүжиг дэглээчид тиймээс тэр ч хөгжмийн театраас гараагаа эхэлсэн ажээ.


1987 онд "Dirty Dancing" киноны "(I've Had) the Time of My Life," нэртэй дуу нь Оскар

Холливүүдын одод эмгэнэлээ илэрхийлэхдээ өөрсдийн Twitter-г ( Twitter гэдэг нь даган баясагчтай болдог сайтын нэр) ашиглан түүний тухай дурсамжуудаа бичин эмгэнэлээ илэрхийлж байна.

Түүний туссан энэ өмөн үү нь ''чимээгүй үхэл'' гэж нэрлэгддэг хамгийн аюултайд тооцогддог өмөн үүний нэг юм байна. Учир нь хүнд үедээ ортлоо өвчний шинж тэмдэг илрэх нь нь бага, нэгэнт сүүл үедээ оношлогддог тул туссан хүн статистик тоогоор ихэвчлэн 2 жилийн дотор, онцгойтохиолдлуудад 5 жилийн дараа нас бардаг ажээ. Тиймээс Patrick Swayze ABC телевизэд ярилцлага өгч байхдаа энэ тухай хэлж 5 жил гэвэл хэтэрхий мөрөөдсөн хэрэг болох байх, ихэвчлэн 2 жил болдог гэсэн гэж хэлж байжээ.

Тэрээр олон кино, жүжгийн дүрийг амилуулсан ба бүжигчнийхээ карьераа ч орхиогүй билээ. Холливүүд дотроо хамгийн тогтвортой гэр бүлтэй хүмүүсийн нэг байсан ба тэрээр  19 настайдаа, эхнэрийгээ 15 настайд танилцаж байсан гэдэг. Түүний эхнэр Lisa Niemi нь бас бүжигчин, түүний хамгийн сайн найз гэгддэг байсан билээ. Niemi 2 удаа зулбан хүүхдээ алдсанаар энэ гэр бүл үр хүүхэдгүй байсан ба Patrick Swayze нэг хэсэг эцгээ дуурайн архинд орж байсан ажээ. Тэрээр архины эмчилгээнд явсанаас хойш дахин архинд ороогүй бөгөөд эхнэртэйгээ хоёулаа моринд ихэд дуртай, олон ч морьдтой ажээ.


          




Category: Мэдээ Мэдээлэл | Views: 492 | Added by: Админ | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]

Site menu

Search

Calendar

«  Есдүгээр сар 2009  »
НяДаМяЛхПүБаБя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Our poll

Rate my site

Архив
Үр дүн
Бүх санал: 45

Site friends

  • Create your own site
  • Statistics